Компаний товч танилцуулга:


Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараагийн чулуун карьерийн үйлдвэр нь 2011.05.10-ны өдөр Канадын 100% хөрөнгө оруулалттай Бороо-Гоулд алтны үндсэн ордны хадан хөрсийг өрөмдөж, тэсэлж, овоолсон овоолго “отвалаас 650,000 м3 чулууг худалдан авч, Баянгол сумын Засаг даргын захирамжаар 1200 м2 газар авч, БНСУ-аас цагт 120 м3 чулууг бутлан ангилах үйлдвэр худалдан авч, 10 км эрчим хүчний шугам татаж, 5 мм-10мм, 10мм-20мм, 20мм-60мм хэмжээтэй 1200 маркийн хатуулагтай дайрга буюу щебень үйлдвэрлэж, сайжруулсан асфальтан бетон замаар 20 км тээвэрлэж, баруун хараа дахь 1 ээлжиндээ 40 полу вагон ачих зориулалттай өөрийн эзэмшлийн 2603 м2 талбайтай газар дээр их хэмжээгээр нөөцлөн хурааж, Улаанбаатар төмөр зам, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон томоохон хэрэглэгчдэд нийлүүлдэг. Баруун хараагийн Чулуун карьерийн үйлдвэр нь Улаанбаатар хотоос 120 км, Дархан хотоос 100 км, Баруун хараагаас 20 км-т оршино. 1м3 уулын буталсан чулуу буюу төмөр замын чигжээсний дайрга 20 мм-60мм –ийн хэмжээтэй чулууг 1м3-ыг нь 34,000- 43,000 төгрөгөөр борлуулж байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруун хараагийн хараа голын гүүрнээс зүүн тийш 5 км-т орших кварцын элсний орд газар нь баялаг нөөцтэй тухайн элсийг баруун хараа дахь өөрийн төмөр зам дээр тээвэрлэж, Улаанбаатар Эрдэнэт баруун хараа, зүүн хараа хотуудад бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Нийт нөөцийг одоогоор 5,000,000 м3-ээр тооцоолж байна.


Бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл:

Баруунхараагийн уулын чулуу бутлан ангилах үйлдвэр Хараа голын хажууд байрлах элс, хайрганы холимог, кварцын элсний орд газруудын бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын хэмжээний төмөр замын дагуу бүх хотуудад борлуулахаас гадна бетон хийц эдлэлийн төрөл бүрийн үйлдвэрүүд барьж, төрөл бүрийн барилга, барилгын материалууд үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээл дээр борлуулах бүрэн боломжтой. Мөн ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойн терминалууд, мөн хоёр улсыг холбосон худалдааны автозамын трассууд нь манай үйлдвэрээс 1-2 км-ын зайтай тавигдахаар эхний зураг төслүүд хийгдэж байгаа тул энэхүү томоохон Мега төсөлд элс хайрга, дайрга бетон хийц эдлэлүүдийг их хэмжээгээр нийлүүлэх бүрэн боломжтой болох юм. Цаашид элсний ордон дээр баяжуулах үйлдвэр барьж, угааж баяжуулсан элсийг уул уурхайн томоохон төслүүдэд их хэмжээгээр нийлүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлагууд нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 1м3 элсийг /элс хайрганы холимог/-г 22,500 төгрөгөөр борлуулж байна.

Түшиг-Уул ХК-ын ТУЗ-ын дарга Жанцангийн Баяраа


Ж.Баяраа нь 1962 онд төрсөн Цэргийн барилгын инженер мэргэжилтэй, 1982 оноос хойш барилга, барилгын материалын үйлдвэрлэлүүд, геологи хайгуул, уул уурхайн салбарт өнөөг хүртэл ажиллаж байна.

  • 1982-1992 онуудад Барилгын цэргийн 017-р ангид Барилгын инженерээр ажилласан. Зэвсэгт хүчний ахмад цолтой.
  • 1992-2000 оны хооронд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх “Булган Инвест” ХХК-ийн захирлаар ажилласан.
  • 2000-2024 онд “Чингис минериал девелопмент” ХХК, “Булган инвест” ХХК-ын геологи хайгуул, уул уурхайн төслийн удирдагчаар ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь элс, хайрга дайрганы үйлдвэрүүдийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.