=
=
=

Баянгол сум (Сэлэнгэ)

Тус сум нь газар зүйн мужлалын хувьд Хэнтий, Хянганы уулархаг их мужийн, Хэнтийн мужийн, бага Хэнтийн дэд мужийн захын тойрогт хамаарагдана. Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөх хэсэгт Хараа, Бороо, Загдал, Баянгол зэрэг голуудын үзэсгэлэнт сав газар, ойт хээр, хээрийн бүсийн заагт оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 197.6 мян.га, хойд талаараа Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Мандал сум, өмнөд, баруун өмнөд талаараа Төв аймгийн Борнуур, Сүмбэр сум, баруун баруун хойд талаараа Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумдын нутагтай тус тус хиллэнэ. Нутаг дэвсгэрийн нийт гадаргууд ой мод 21.2 мян.га, бэлчээр 120.8 мян.га, усан сан 0.3 мян.га, хадлан 29.5 мян.га, тариалан 17.6 мян.га талбайг эзлэнэ.

Дэлгэрэнгүй